Тэтгэлэгт хөтөлбөрүүд

Хөгжиж буй орнуудын оюутнуудад зориулсан 25 орны засгийн газрын тэтгэлэгүүдийн мэдээллийг сонирхоорой. Бид Монгол улсын шинэ залуу үеийнхэндээ өндөр хөгжилтэй улс оронд сонирхосон мэргэжилээрээ суралцах боломжийг нээж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээллүүдийг цаг тухайд нь мэдэгдэх болно.


Америкийн Нэгдсэн Улсын засгийн газрын тэтгэлэг


Fulbright Foreign Student Program:

АНУ-ын их дээд сургуулиудад мастер, докторын чиглэлээр хөгжиж буй орнуудын оюутнуудыг сургадаг бөгөөд жил бүр 144 орны 1800 гаруй оюутнуудыг тэтгэлэгтээ хамруулдаг.

 

Тавигдах шаардлага:

  • Монгол улсдаа амьдарч буй Монгол улсын иргэн байх
  • Баклаварын зэрэгтэй байх
  •  IBT оноо 80, TOEFL оноо 550
  • Ярилцлаганд оролцох

Суралцах чиглэлүүд: 

  • American Literature 
  • American Studies 
  • Business (all areas)
  • Communications
  • Community/Urban Planning
  • Economic Development 
  • Economics
  • Education 
  • Environmental Studies 
  • Fine and Performing Arts 
  • International Relations » Journalism 
  • Law 
  • Library Science 

http://mongolia.usembassy.gov/ffsp3.html

 

International Fulbright Science and Technology Awards:

Шинжлэх Ухаан, тзхнологийн чиглэлээр суралцдаг олон улсын шилдэг оюутнуудад зориулсан хөтөлбөр юм.

 

Тавигдах шаардлага:

  • Монгол улсдаа амьдарч буй Монгол улсын иргэн байх
  • Баклаварын зэрэгтэй байх
  •  IBT оноо 94, TOEFL оноо 700
  • Баклавар болон магистрын дипломны хуулбар

http://mongolia.usembassy.gov/fsta3.html


Hubert H. Humphrey Fellowship Program: 

Хөгжиж буй орнуудын мэргэжилтнүүдэд зориулсан нэг жилийн хөтөлбөр юм. Нийгэмийн ухааны төрөл бүрийн чиглэлээр тэтгэлэг гардуулдаг бөгөөд 1978 оноос хойш 156 орны нийт 4150 мэргэжилтнүүдэд энэ хөтөлбөрт хамрагдах боломж олгосон байна.  

 

Тавигдах шаардлага: 

  • Баклаварын зэрэг
  • Мэргэжлээрээ тогтюор сууршилтай 5 жил ажилласан байх
  • Манлайлан, удирдах чадвартай, туршлагатай байх
  • IBT оноо 71, TOEFL оноо 530 

 

http://mongolia.usembassy.gov/humphrey3.html