Ulaanbaatar Recycling Initiative

 

Улаанбаатар – Хог хаягдалыг дахин боловсруулах санаачлага


Дахин боловсруулах гэдэг нь хамгийн энгийн утгаар бидний өдөр түтмын амьдралдаа хэрэглэсэн бүтээгдэхүүний үлдэгдэл, хэрэгцээнээс гарсан бараа материалыг дахин хэрэглэх юм. Дахин боловсруулах боломжтой эд материалуудад: шил, цаас, метал, пластик, электрон хэрэгсэл болон бөс бараа гэх зэрэг нь ордог байна.


Зорилго

Өдөр тутамын үйл ажиллагаанаас гарч байгаа хог хаягдалыг ангилан хаяж байгаль орчиноо хамгаалахын сацуу, Монголын залуу шинэ үеийнхэн хог хаягдалыг зөв хаях дадал зуршилтай болно.


Ач холбогдол

  • ·         Хог хаягдалд зориулсан газар, талбайн хэмжээ багасана
  • ·         Хог хаягдалын цэгийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах
  • ·         Хог хаягдалыг дахин боловсруулах нь байгалийн нөөцийг хэмнэнэ. Жишээ нь: Модыг тайран авч боловсруулан цаасийг хийдэг бөгөөд, хэрэглэсэн цаасаа дахин боловсруулан хэрэглэснээрээ ойгүйдлээс сэргийлж чадна.
  • ·         Дахин боловсруулсан хог хаягдалаас гарах материал нь хамгийн анхны түүхий эдийн үнээс хамаагүй хямд байдаг.
  • ·         Ус, хөрс болон агаарын бохирдолыг бууруулна.
  • ·         Хог хаягдалын зайлуулах зардалыг багасгана гэх мэт.

Хог хаягдалыг ялган, дахин боловсруулах 10 шалтгаан

  • ·         Эрчим хүч хэмнэнэ
  • ·         Дэлхийн дулааралаас сэргийлнэ
  • ·         Хог хаягдал хаях цэгийн газар талбайн хэмжээ багасна
  • ·         Хог хаягдалын хэмжээ багасна
  • ·         Зэрлэг амьтадыг хамгаална
  • ·         Эдийн засгийн хэмнэлттэй
  • ·         Байгаль орчинд ээлтэй
  • ·         Ажлын байр бии болгоно
  • ·         Усны бохирдолыг бууруулна
  • ·         Дахин боловсруулсан хог хаягдаар хийсэн бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэнэ

 Хамрах хүрээ: Их дээд сургууль

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

-          Анагаах ухааны сургууль

-          Нийгмийн эрүүл мэндийн сургууль

-          Уламжлалт анагаах ухааны сургууль

-          Био-анагаахын сургууль

-          Нүүр ам судлалын сургууль

-          Эм зүйн сургууль

-          Сувилахуйн сургууль


Хийгдэх ажил

1-р үе шатанд: Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн оюутан, багш, ажилтан нарт хог хаягдалыг ангилан хаях, дахин боловруулын ач холбогдолын талаар сургалт хийнэ. Ноён Винсенте Маскаренас Америкийн Нэгдсэн Улсын “ФАНГ” төрийн бус байгууллагийг төлөөлөн сургалт явуулна.

2-р үе шатанд: Пластик савыг дахин боловсруулан хийсэн хогийн савнуудыг Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн байранд байрлуулна.

Цэнхэр өнгийн хогийн сав: ундаа, усны пластик савыг цуглуулах цэг

Цагаан өнгийн хогийн сав: Цаасны хог хаягдалыг цуглуулах цэг

Сургуулийн оюутны нийгэмлэгийн гишүүд хогийн савыг зохих газар нь байрлуулж, байнгийн хяналт тавина.

2-н төрлийн хогийн савнаас тус бүр нэг нэгийг оюутны цайны газар, зуушны 2 газар, номын сан, голын болон хойд хаалган дээр байрлуулна. 

3-р үе шатанд: Ангилан цуглуулсан хог хаягдалыг ачиж дахин боловсруулах үйлдвэрт хүргүүлэх


 Оролцогч талууд

“ФАНГ” төрийн бус байгууллага, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Оюутны Зөвлөл.

Санхүүжүүлэгч байгууллага

Санхүүжүүлэгч байгууллага нь байгаль орчинд ээлтэй байгууллага болох бөгөөд компаний баннер, логог самбар болон хогийн саван дээр байрлуулна.